СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-10-17

Хөрөнгө оруулалтыг бүсчилж, томоохон төслүүдэд чиглүүлэх тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр туршлага солилцоно

Нийтэлсэн
19 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
19 цагийн өмнө

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Филиппин Улсын Үндэсний эдийн засаг, хөгжлийн газрын Бүсчилсэн хөгжлийн асуудал эрхэлсэн Дэд сайд Карлос Бернардо О.Абад Сантостой албан уулзалтаа хийлээ.

Уулзалтаар бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, бүс нутгийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн төслүүдийг тодорхойлж хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтын боломж, үндэсний болон бүс нутгийн хөгжлийн талаарх төслүүдийг дэмжих асуудлаар санал солилцлоо.

Бүгд Найрамдах Филиппин Улсын бүс нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор Бүс нутгийн хөгжлийн зөвлөлийг байгуулсан байна. Ингэхдээ нийт 60 орчим мужийн хэмжээнд 17 бүсийн хөгжлийн зөвлөлийг ажиллуулж, үндэсний хөгжил, бүсийн хөгжил, мужийн хөгжлийн төлөвлөгөөг уялдуулан хэрэгжүүлсээр ирсэн байна. Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан томоохон бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээг Бүс нутгийн хөгжлийн зөвлөлөөр хэлэлцэн, төсөвт тусган хэрэгжүүлдэг энэхүү туршлагаас хуваалцлаа.

Цаашлаад хоёр улсын хооронд бүсчилсэн хөгжлийн удирдлагыг оновчтой болгох, хөрөнгө оруулалтыг бүсчилж, томоохон төслүүдэд чиглүүлэх тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр мөн туршлага солилцохоор болов.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.