СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-10-17

🔴УИХ-ын гишүүн О.Саранчулуун: Орон нутгийн оюутнуудыг эвгүйгээр хэлсэндээ уучлал хүсэж байна

Нийтэлсэн
21 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
21 цагийн өмнө

Өчигдөр УИХ-ын гишүүдийн Байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Саранчулуун “Орон нутгаас ирсэн оюутнууд нүхэн жорлонд бие засдаг байсан болохоор хотод ирээд ариун цэврийн өрөөгөө цэвэрхэн ашиглаж чадахгүй байна” хэмээн ярьсан нь олны эгдүүцлийг хүргэв.

Тэрбээр энэ талаараа "Би хүүхдийн сурч боловсрох эрүүл аюулгүй орчны асуудлыг хөндөхдөө сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн өрөөг нэгэнт сайжруулж байгаа бол саван, нойлын цаастай нь хангах саналыг хэлэх гэж байсан.

Орон нутаг сумын сургууль, дотуур байранд ариун цэврийн өрөө хангалтгүй байдаг. Есдүгээр сард их сургуулиудын ариун цэврийн өрөө бохир байдаг. Энэ нь хүүхдүүдийн дадал зуршилтай холбоотой байж болно гэж хэлсэн. Гэхдээ би үгийн алдаа гаргаж “хөдөө орон нутгийн хүүхдүүд нойл бохир хэргэлдэг” гэж хэлсэн нь ялгаварласан мэдрэмжийг өгсөн байна. Хөдөөнийхнийг ялгасандаа үнэхээр уучлалт гуйя гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (8)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
20 цагийн өмнө
116.206.83.106

Амнаас гарсан авиаг эргүүлж боддоггүй. Чи өөрийгөө их мундаг гэж боджээ. Чамаас мундаг олон сайхан охидууд байгаа гэдгийг санаж яв. Хөдөөний өвөө эмээ, Ээж аав хамаатан садан чамд байгаа чи тэднийг доромжилсон үг хэлжээ. Уучлалт гуйхдаа биш түмэн олны төлөө бодлого боловсруулах ТӨР- АРД түмний гүүр гэдгийг бодож үг хэлээ зөв яв. Уучлалт гуйлаа гэж хэлсэн үгээ зөөлрүүлэх гүй. Охид бүсгүйчүүдийн үүрэг эрхийг тэнцвэржүүлж ямар ажил хийхээ тунгаа. Тэгж байж та гуай уучлагдана.

Зочин
19 цагийн өмнө
116.206.83.106

Тэнэг бна яаж УИХ хурал сонгогдсон бнаа төрийн түшээ хүн арай юм бишүү

Зочин
19 цагийн өмнө
116.206.83.106

Алдаагаа засаж тэдний төлөө сайн ажлаа хийгээрэй

Зочин
18 цагийн өмнө
116.206.83.106

Ам алдвал барьж болдоггүй , агт алдвал барьж болноо гэж. Энэ УИХУЛГАЙЧДЫГ ХЭЛСЭН ҮГНИЙХЭЭ ТӨЛӨӨ ХАРИУЦЛАГА хүлээдэг болгох хэрэгтэй.

Лхагваа
18 цагийн өмнө
116.206.83.106

Энэ УИХУЛГАЙЧДЫГ ХЭЛСЭН ҮГНИЙХЭЭ ТӨЛӨӨ ХАРИУЦЛАГА хүлээдэг болгох хэрэгтэй. Ам алдвал барьж болдоггүй , агт алдвал барьж болноо гэж.

zochin
14 цагийн өмнө
116.206.83.106

suudliin bugluusiig zailuulbal taarna

Зочин
14 цагийн өмнө
116.206.83.106

Ийм л юмнууд улс төрд бна гэхээр ойлгомжтой шдээ

Зочин
2 цагийн өмнө
116.206.83.106

Үнэн шударга зөв үгэнд юунд уучилт гуйж байгаа юм вэ...өнөөдрийн монгол улсад нэг ширхэг сайхан юм алга болсон..иймээс яг үнэн үг чухал түүнийг ажил хэрэгч болох ёстой...зүгээр манж үг хэрэггүй..

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.