СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2024-10-17

Чингис хаан банк нийгмийн даатгалын сангийн 93 тэрбумын өртэй байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

УИХ-ын чуулган хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын зарим гишүүд нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг эрсдэлтэй нэр бүхий гурван банкнаас авах асуудлыг тодруулж байв. 

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

- Тодруулбал, 2019 онд тус банк Нийгмийн даатгалын санд 35.8 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын санд 30.8 тэрбум төгрөгийн хохирол учруулаад байсныг Монголбанкнаас хянагч тавин ажилласнаар барагдуулсан.

Харин Капитал банк татан буугдах үед Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын санд нийтдээ 240 тэрбум төгрөгийн өр үүссэн. Өнгөрсөн хугацаанд өр барагдуулах ажлыг зохион байгуулснаар Нийгмийн даатгалын сангийн 37.2 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын 58.8 тэрбум төгрөг нь төлөгдсөн. Түүнчлэн Үүнийг барьцаа хөрөнгүүдийг борлуулах замаар шийдвэрлэх боломжтой гэж төв банкны зүгээс үзэж байна.

Капитал банкийг татан буулгаад барьцаа хөрөнгүүд нь прокурорын битүүмжид байсан. Энэ оноос битүүмжлэл суллагдсанаар барьцаа хөрөнгийг эргэлтэд оруулснаар үлдэгдэл авлагыг барагдуулна.

Мөн Чингис хаан банк Нийгмийн даатгалын сангийн 100 тэрбум төгрөг байршуулсан байснаас 7 тэрбум нь төлөгдөж гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.