СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-10-17

🔴Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Цахилгаан, дулаан, халуун усны үнийг тодорхой хувиар нэмнэ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 сарын өмнө

Ирэх өвөл цахилгаан эрчим хүчний үнэ нэмэгдэх, эрчим хүчний хэрэглээ нэмэгдвэл оргил цагаар хязгаарлалт хийх асуудал яригдаж байна. Энэ талаар салбарын сайд дараах байр суурийг илэрхийлэв. 

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:

-Эрчим хүчний тарифыг батлах бүрэн эрх нь эрчим хүчний зохицуулах хороонд байгаа. Тиймээс.

Өвлийн оргил ачаалал буюу 17-22 цагийн хооронд цахилгааны хэргэлээ 30-35 хувиар нэмэгддэг. Өмнө эрчим хүчний хэргэлээ бага байх үед ОХУ-аас дутуугаа нөхдөг зохицуулалтай явсан. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд манай эрчим хүчний хэргэлээ 12 хувиар өсөж байгаа тул ОХУ-аас импортлох шугам дээд техникийн бололцоондоо тулчхаад байна. Тэгэхээр эрчим хүч хуримтлуулах, хэрэглээний огцом өсөлтийг хангахын тулд Сонгино дэд станц дээр 80МВтын станцыг АХБ-ны санхүүжилтээр ашиглалтад оруулж туршаад нэг жил явж байна. Багануур дүүрэгт 50МВтын хүчин чадалтай батарей хураагуурын станцыг 12 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Энэ өвөл цахилгаан хязгаарлахгүй байх төлөвлөгөө байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын блокийг туршилтад хүлээн авсан. Шаардлагатай тохиолдолд БНХАУ-аас 80 хүртэлх МВтын цахилгаан эрчим хүч импортлох дэд бүтцийн бэлтгэл ажлуудыг хийж байна. Өнгөрсөн жилтэй харьцуулахад эрчим хүчний чадал 12 хувиар нэмэгдэх тооцоолол гаргасан. Үүнээс дээш нэмэгдэхгүй бол цахилгааныг хязгаарлахгүйгээр ирэх өвлийг давна гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Даваасүрэн
1 сарын өмнө
116.206.83.106

Улс байж том цахилгаан үйлдвэр бариж чадахгүй юм уу арай юү цахилгаан үнэ нэмээгүй байхад юм үнэ өсөж байна шүү дээ

Шо
1 сарын өмнө
116.206.83.106

Байгалийн түүхий эд уранаараа дэлхийд эрэмблэгддэг юм байж атомын цах станц бариач

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.