СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2024-10-17

2024 онд ипотекийн зээлийг 9693 иргэн олгожээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

УИХ-ын нэгдсэн чуулганаар төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна.  Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

-Ипотекийн зээлийг 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд 127 мянган зээлдэгчид 8.6 мянган иргэнд зээл олгосон байна. Анх олгож эхлэхдээ 30 мянган зээлдэгчид олгож байсан бол 2023 онд 8.8 мянга, энэ оны эхний хагас жилд 6.6 мянган иргэнд зээл олгосон байна. Зээлийн олголт буурсан шалтгаан юу вэ. Эх үүсвэр багассан уу, эрэлттэй холбоотой байна уу. Мөн ирэх 2025 онд хичнээн иргэнд ипотекийн зээлийн хэдэн хувь нь хөдөө орон нутагт хуваарилагдах вэ?

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

- Энэ дүн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт.

Орон нутагт гурван хувийн хүүтэй ипотекийн зээлийг 2613 иргэнд олгосон. Улаанбаатарт олгож буй зээлийн 37 хувь нь гэр хорооллоос орон сууцанд шилжиж буй иргэд эзэлж байна.

Ипотекийн зээлийн хэмжээ, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг холбогдох яамдуутай ярилцаж байна. Монголбанкнаас хуулийн дагуу эргэн төлөлтөөс санхүүжүүлэх бөгөөд 500 тэрбум, Хуримтлалын сангаас 500 тэрбум, арилжаанууд банкууд 200 тэрбум төгрөгөөр санхүүжих бөгөөд эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэхийн тулд банкны эх үүсвэрийг ашиглах боломжтой. 

Өөрөөр хэлбэл,  ипотекийн зээлийн 6 хувиас өөр буюу ялгамжтай хүүтэй байвал эх үүсвэр нэмэгдэх боломжтой. Хотын төвийн А бүс,  төвлөрөл ихтэй газар ипотекийн зээл 8-10 хувь байхаар бол эх үүсвэрийн хэмжээ 2 их наяд төгрөгт хүрэх боломжтой гэсэн тооцоо гарсан. Арилжааны банкууд өөрийн нөхцөлөөр олгож байгаа зээл нь 11-14 хувь байхад зээл авах иргэдийн эрэлт хэрэгцээ байсаар байна. Тиймээс хөнгөлттэй үнээсээ арилжааны хүү рүү ойртох тусмаа эх үүсвэр нэмэгдэж хүртээмж сайжирна гэж харж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.