"МАН-ын халааснаас Ардчилсан намаа салгана" сэдвээр АН-ын гишүүд мэдээлэл хийж байна.
АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Ц.Чинбат:
-Ардчилсан нам орон нутгийн сонгуульд удаа дараа ялагдлаа. Ялагдаад буй шалтгааныг гаднаас хайгаад байгаа нь харамсалтай.
Ардчилсан нам Засгийн газарт орохоор эртнээс тохирч, арилжаа наймаа хийх сонирхолтой удирдлагын багаас болж УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн. Эрүүл саруул ухаантай хүмүүс Х.Баттулгат дургүй байгаа. Энэ хүний Монгол Улсын эдийн засагт учруулсан дарамтыг хүн бүр мэдэж байгаа. Гэтэл МАН-ын халаасанд орох үйл явцыг нээсэн хүн бол Х.Баттулга.
2024 оны орон нутгийн сонгуулийн Ардчилсан намын үр дүн муу гарсан. Энэ нь иргэд Ардчилсан нам гэхээсээ илүү Х.Баттулгат итгэхгүй байгаагийн шинж. АН-ын үзэл санааны ялгарал алга болж МАН-тай адилхан зүйл ярьдаг болсон. Манай нам хүмүүсийн өмч хурааж, дээрэмддэг коммунистуудаар дүүрсэн.
Ардчилсан нам орон нутгийн сонгуульд сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг нэр дэвшүүлсэн. Энэ бол Х.Баттулгын хүний нөөц. Өөрөө ч хэлсэн “байгаа хүний нөөц маань энэ” гэж. Эрүүл саруул ухаантай залуусаа намаас холдуулах үйл явдал болж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Уучлаарай Үндэсний бодлогын хорооны гишүүн гэх Ц.Чинбат чиний хэлсэнтэй санал нийлэхгүй байна энэ хүн АН ын дарга удирдлага биш байгаа одоогоор ямар нэг намын албан тушаалтан биш жирийн иргэн гишүүний эгнээнд байгаа болохоор хамаатай байх үндэс байхгүй тиймээс АН ыг удирдаж байгаа Намын удирдлага Намын дарга Гантөмөр болон Үндэсний бодлогын хорооны гишүүн болон удирдах хүмүүс хариуцлага хүлээлгэх хэрэгтэй байгаа юм тухайлбал хэрэгт холбогдолгүй дүр эсгээд байгаа өөрөө хүртэл хариуцлага хүлээх ёстой даанч та нар арьсаа хамгаалж зүгээр ажилаа хийж байгаа Баттулга руу дайралт хийж байгаан таалагдахгүй байгаа юм буруугаа өөрсдөөсөө хайх хэрэгтэй байгаа юм