СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2024-10-17

Төгрөгийн ханшийн хэлбэлзлийн шалтгаан

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах ханш 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 3385.87 төгрөг болж 2024 нь 10 дугаар сард төгрөгийн ам.доллартой харьцах ханш 0.15%-иар суларсан. Харин оны эхнээс 0.7%-иар, өмнөх оны мөн үеэс 2.0%-иар тус тус чангараад байна. 

Жил бүрийн намар буюу 9 сараас эхлэн өвлийн түлш, шатахууны нөөц бэлдэх, хэрэглээний барааны худалдан авалттай холбоотойгоор импортын барааны эрэлт өсдөг бол эсрэгээрээ цаг агаар хүйтрэхтэй холбоотойгоор уул уурхай, мал аж ахуй зэрэг гадаад валютын орлого бүхий салбарын идэвхжил буурдаг. Үүнтэй холбоотой жил бүр валютын зах зээлд улирлын шинжтэй хэлбэлзэл ажиглагддаг.. Энэ үзэгдэл ч мөн энэ жил давтагдаж байна (Зураг 1, Хүснэгт 1-ээс үзэх).

Түүнчлэн экспортын орлого 2024 оны эхний 9 сарын байдлаар өмнөх жилийн мөн үеэс 4.3%-иас өссөн бол эдийн засгийн идэвхжил нэмэгдэж буйтай холбоотой импортын дүн харгалзах хугацаанд 27.4%-иар өссөн байна.

Макро эдийн засгийн байдлыг авч үзвэл нүүрсний экспорт өндөр, алт, зэсийн үнэ олон улсын зах зээлд өндөр хэвээр байгаатай холбоотой гадаад валютын орох урсгал өндөр түвшинд хэвээр хадгалагдаж, ГВУН-ийн хэмжээ 4.6 тэрбум ам.долларын түвшинд байна. Иймд валютын зах зээлд үүсээд буй ханшийн хэлбэлзлийг түр зуурын шинжтэй гэж үзэж болох бөгөөд цаашид тогтворжихоор байна.

Нөгөө талаас Монгол улсын гадаад валютын зах зээлд цөөн тооны томоохон аж ахуйн нэгжүүд гадаад валютын нийлүүлэлтийг бүрдүүлдэг бол эрэлт нь олон тооны харьцангуй жижиг аж ахуйн нэгжүүдээс бүрддэг. Иймд Монголбанк ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах зорилгоор валютын захад шаардлагатай үед тухай бүр оролцдог. 

Энэ оны 10 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар Монголбанк цэвэр дүнгээр 378 сая ам.доллар худалджээ. Өөрөөр хэлбэл .

Монгол улсын Засгийн газраас гадаад зээл, бондын төлбөрийг амжилттай хойшлуулснаар ойрын хугацаанд төлөгдөх томоохон зээлийн төлбөр байхгүй тул цаашид төгрөгийн ханш сулрах бодит шалтгаан бага гэж үзэж болно.

Зураг 1. Төгрөгийн ханшийн өмнөх сартай харьцуулсан өөрчлөлтийн хувь,

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.