СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дөрвөн улирлын дугуйг Монголд ашиглаж болохгүй, Хятадад болно

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 сарын өмнө

Машины аюулгүй байдал дугуйн дээр тогтдог. Дугуй нь тухайн тээврийн хэрэгслийн явалтанд ихээхэн нөлөөтэй. Тэгвэл дугуйг ямар замд ашиглах, хэр зэргийн температур болон ачаалалд ашиглахаас нь хамааруулан өөр өөр материал, хээ, хэмжээтэйгээр үйлдвэрлэдэг. Улс орон бүр ямар онцлогтой дугуйг, ямар зориулттайгаар ашигладаг зэрэг мэдээллийг бэлтгэн хүргэж байна. 

Япон: AT буюу бүх замд ашиглаж болдог дугуй хэрэглэдэг

Хот газар олноороо суурьшин амьдардаг . Япончуудын дунд  Bridgestone, Yokohama зэрэг брендийн дугуй нь нойтон, хуурай замын алин дээр нь ч барьцалдах чадвараа алддаггүй тул түгээмэл ашиглагддаг.

Скандинав: Металл бэхэлгээтэй дугуй ашигладаг

Скандинавд өвлийн улирал хатуу ширүүн байдаг тул мөсөн дээр халтирахгүй, цас, шаврыг саадгүй туулах чадвартай өвлийн зориулалтын дугуй шаардлагатай. Мөстсөн зам дээр явахад барьцалдах чадварыг дээд зэргээр хангахын тулд гүн, өргөн ховилтой, цасанд суух бэрхшээлээс урьдчилан сэргийлж металл бэхэлгээтэй, хүйтэнд амархан элэгдэхгүй материалаар хийгдсэн дугуйнууд ашиглах нь түгээмэл байдаг. бөгөөд баримтлахыг уриалдаг байна. Дугуйн хээ нь халтиргаа гулгаатай зам дээр машин эргэх, ухрах зэрэг хөдөлгөөнд ямар нэгэн асуудал бэрхшээл үүсгэхгүйн тулд ихэвчлэн тэгш хэмтэй байдаг.

Энэтхэг: Төмөр утсаар бүрсэн дугуй хэрэглэдэг

Энэтхэгийн зам овон товон, нүх сүв ихтэйгээс гадна элдэв хурц үзүүр, ирмэгтэй хог хаягдал хаа сайгүй байдаг тул амархан цоорч хагарахгүй, эдэлгээ даах чадвартай дугуйг сонгон хэрэглэх нь элбэг. Тиймдээ ч энэтхэгт нэлээд зузаан давхаргатай, дотор тал нь төмөр утсаар цацраг хэлбэртэй бүрж хийсэн радиаль бүтэцтэй дугуй түгээмэл үйлдвэрлэгддэг. Сүүлийн үед зах зээлд хямд хэрнээ чанартай, байгальд ээлтэй материалаар хийгдсэн дугуй эрэлттэй болсон.

Хятад: Дөрвөн улирлын дугуй хэрэглэдэг

Хятадын автомашин дотоодынхоо болон дэлхийн зах зээлд хурдацтай тэлж, тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэлд анхаарахын зэрэгцээ дугуйны төрөл ч мөн олноор үйлдвэрлэгдэн зах зээлд хямд нийлүүлэх болсон. Хятадууд дотооддоо үйлдвэрлэгдсэн дугуйг ашиглахыг илүүд үзэх болсон. АS (All Season) буюу бүх улиралын дугуйг түлхүү сонгон хэрэглэдэг. Уг дугуй нь илүү их талбайд контактладаг тул харьцангуй илүү зуурдаг, цахиурын найрлага их тул зөөлөн, нарийн хээтэй байдаг. Гэхдээ цахиурын орц их байх нь бас сөрөг талтай. Хурц ирмэгтэй чулуу гэх мэт замгүй гадарга туулах нөхцөлд дугуйны хээ урагдах, зүсэгдэх эрсдэл ихэсдэг тул байнгын засмал замаар зорчдог, хотын төв орчмоор оршин суудаг хүмүүст илүү тохирдог.

Америк: Дөрвөн улиралын дугуй хэрэглэдэг

АНУ-д бүх улирлын дугуй нь жолооч нарын хамгийн түгээмэл сонголт болдог. Цаг агаарын байдал харьцангуй тогтвортой, эрс тэрс уур амьсгалгүй учир жолооч нар мөнгөө хэмнэж дулаан, хүйтэн аль аль нөхцөлд асуудалгүй ашиглагдах боломжтой дугуй сонгодог. Гэсэн хэдий ч хойд мужууд шиг сэрүүн, хүйтэн бүс нутагт өвлийн дугуйны хэрэглээ түгээмэл байдаг. 

Монгол: AS дугуйг ашигладаг. Тус дугуйг -20 градусаас илүү температурт хэрэглэж болохгүй

Монголын өвөл болон зуны улиралын градусын ялгаа нь маш их байдаг. Зундаа +30 градус хүрдэг бол өвөлдөө эсрэгээр -30 градус хүрдэг. Ийм их зөрүүг нэг дугуй тэсвэрлэж чадахгүй. Бүх улиралын AS дугуй гэж байх боловч энэ нь өвөлдөө -20 градусаас хэтэрдэггүй орнуудад зориулсан байдаг. Иймээс монголын нөхцөлд хоёр тусдаа дугуй хэрэглэх нь зайлшгүй зүйл юм. Халтргаа гулгаатай үед аюулгүй байдлаа хангаж мөсөн зам, цасанд төгс барьцалдах нарийн ховилтой дугуйг өвөлдөө ашигладаг. Зун мэдээж өвлийн дугуйтай явж болох ч машин хурд аван давхихад илт чимээ шуугиантай байхаас гадна өвлийн дугуй зуны халсан асьфалт дээр амархан элэгддэг. Зуны дугуй усан хээтэй байхаас хадна маш хатуу резинээр хийгдсэн байдаг. Тийм учраас элэгдэлт бага чимээ шуугиангүй байдаг байна.

О.ЭНХЖИН

Эх сурвалж: www.zms.mn

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.