УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон УИХ-ын гишүүд өчигдөр Шүүхийн ерөнхий зөвлөлд ажилласан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин дараах байр суурийг илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийн хараат бус байдлыг баталгаажуулж хамгаалахын тулд жирийн иргэдтэй хэрэлдэх бус эрх мэдэлтэй, нөлөө бүхий төрийн байгууллагын өөдөөс тулж зогсох зориг, хүч нөөцтэй байгаа эсэх талаараа ярилца нь зүйтэй. Одоо бол наад үзүүр чинь жирийн иргэн, сэтгүүлч рүү яваад байна. Манайх хуулиа боловсронгуй болгох хэрэгтэй. Шүүхийн гадна уриа лоозон бариад үзэл бодлоо илэрхийлэх нь шүүхэд нөлөөлөхгүй. Тэнд бодит заналхийлэл байгаа бол тусдаа ойлголт. Мөн шүүхэд нөлөөлж болохуйц албан тушаалтан өөрийн албан тушаалаас мэдэгдэл гаргавал түүнийг шүүхэд нөлөөлж байна гэж үзнэ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.