СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2024-10-16

Багш эмэгтэйг олон удаа хутгалсан эр хорих байранд амиа егүүтгэхийг завджээ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
2 сарын өмнө

Сэлэнгэ аймгийн төвийн нэгэн орон сууцын орцонд Н гэх багш эмэгтэйг олон удаа хутгалж, амийг нь егүүтгэхийг завдсан хэрэг өнгөрсөн хоёрдугаар сарын 15-нд гарч байсан билээ. Уг хэргийг үйлдсэн этгээд тухайн өдрөө тус аймаг дахь “Алтанбулаг” боомтоор хил гарах гэж байсныг цагдаагийнхан саатуулсан юм.

Уг хэргийг Дархан-Уул аймагт оршин суудаг, өмнө нь эрүүгийн хэрэгт холбогдон ял шийтгүүлж байсан Д.Мөнхбаатар гэх эр үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагаа, хохирогчийн мэдүүлэг зэргээр нотлогдсон байдаг. Тухайн багш эмэгтэйг ажлаасаа ирэхэд нь орцонд тосож байгаад 15-16 орчим удаа хутгалсан Д.Мөнхбаатарт холбогдох хэргийг Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд хаалттай хорих ангид 12 жил нэг сарын хугацаагаар хорих ял шийтгэжээ.

Улмаар түүнийг тус аймгийн төв дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Цагдан хорих байранд үргэлжлүүлэн хорьсон аж. Гэтэл энэ сарын 11-ний . Орон нутгийн хууль хяналтын болон эрүүл мэндийн байгууллагын эх сурвалжийн мэдээлснээр гэнэ. Сэлэнгэ аймаг дахь ШШГГ-ын харьяа Цагдан хорих байранд хүний эрх зөрчигдсөн үү, эсвэл харуул хамгаалалтын дэглэм хуулийн дагуу байгаагүйгээс болсон уу ийм хэрэг гарсныг холбогдох байгууллагынхан ихэд нууцалж байгаа аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.