УИХ-ын гишүүн Д.Жаргалсайханаас Ардчилсан намын даргатай холбоотой асуудлаар тодруулга авлаа.
УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан:
-Ардчилсан намын дарга Л.Гантөмөрт сонгуульд ялагдсан учраас Ардчилсан намын дүрмээрээ хариуцлага тооцох ёстой. УИХ, орон нутгийн сонгууль дууссан учраас энэ асуудал одоо яригдаж эхлэх байх. 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж намын даргыг огцруулах шаардлагагүй гэж үзсэнийг алдаатай гэж үзэж байгаа. Учир нь цахимаар явсан, энэ нь танхимаар хуралдах ёстой байсан гэж бид үзэж байгаа. УИХ, орон нутгийн сонгууль дууссан учраас энэ асуудлыг ярина гэсэн байр суурьтай байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.