Ардчилсан намыг сонгуульд ялагдуулсан Л.Гантөмөр огцрох ёстой гэж УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар хэлэв.
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар:
-Ардчилсан намын дарга огцрох асуудал нь манай намын дүрмээрээ шийдэгдэнэ. Ардчилсан намын дүрмээрээ ялагдсан намын дарга хариуцлага хүлээж, ажлаасаа чөлөөлөгдөх ёстой. 2024 оны УИХ, орон нутгийн сонгуулиар амжилт үзүүлээгүй намын дарга нар ажлаа өгөх ёстой. Шулуухан хэлэхэд Л.Гантөмөр нэн яаралтай ажлаа өгөх хэрэгтэй. Намын гишүүд удахгүй шийдэх байх гэж бодож байна.
Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт ч мөн адил ажлаа өгөх ёстой. Чадахгүй гэдгийг нь ард түмэн дүгнээд өглөө. Дараагийн чадах хүнд нь өгөөд явах хэрэгтэй. Өнгөрсөн хойно би ингэсэн тэгсэн гээд тайлбар хэлэх нь илүүц.
Ард түмэн сөрөг хүчний ажлаа сайн хий гээд 42 суудал өгсөн. Даанч айлын хатавчинд очоод суучихлаа. Ард түмэнтэйгээ нийлж эрх баригчдыг шахаж ажилламаар байна. Засагт хамтрах шийдвэрийг хүртэл цахимаар хуралдсан нэрийн дор тавуулхнаа сууж байгаад гаргасан. Энэ бол дүрмийн бус. Миний хувьд Ардчилсан нам сөрөг хүчнээ хийх ёстой гэдэг байр суурьтай үргэлж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Лу. Гантомор гэгч улааныг ухэж урвасан, Шарыг харж шаравсан нохой явдал даа дугнэлт хийж хамгийн туруунд ОГЦРОХ естой...