СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2024-10-16

🔴LIVE: Н.Одонгуа: Эрүүл мэндийн даатгалын эрх зүйн орчин бүрдсэн ч салбарын удирдлагууд хэрэгжилт тал дээр муу ажиллаж байна

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
2 сарын өмнө

Эрүүл мэндийн даатгалын эрх зүйн орчин бүрдсэн ч салбарын удирдлагууд хэрэгжилт тал дээр муу ажиллаж байна. Энэ талаар ЭМД-ын үндэсний зөвлөлийн гишүүн Н.Одонгуагаас тодрууллаа. 

ЭМД-ын үндэсний зөвлөлийн гишүүн Н.Одонгуа:

-Монгол Улсын хүрээнд цаасан дээр бичигдсэн хууль эрх зүйн орчин түүнийг зохицуулах журмууд харьцангуй сайн. Гэтэл бид нар гүйцэтгэл дээрээ алдаад байдаг. Эмнэлгийн байгууллага мөртлөө төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулаагүй хуулийн хүрээнд 2015 онд Эрүүл мэндийн даатгалын газрыг бие даасан байгууллага болно гээд хуульдаа тусгасан боловч хэрэгжээгүй.

Үндэсний зөвлөлийн гишүүд нь өөрийнхөө харьяа техникийн хороо байгуулна гээд заасан, техникийн хороо нь өнөөдрийн гарч байгаа бүхий л журмуудад үнэлгээ хийгээд дараагийн сайжруулах, ийм дүгнэлт зөвлөмж өгдөг бүтэц нь байгуулагдаагүй төсвийн Сангийн яам нь хассан, нэг үгээр хэлбэл байгаа ч юм шиг, байхгүй ч юм шиг ийм эмх замбараагүй байдалтай байна.

Тухайн байгууллагыг удирдаж байгаа . Үе үеийн сайдууд төрийн нарийн бичгийн дарга нь ингээд гэмт хэргийн шинж чанартай үйлдэл үзүүлээд яваад байдаг. Тэгэхээр энэ бол засаглалын хямрал, хариуцлагагүй байдалтай бид нар эргээд хариуцлага тооцож чадахгүй байгаа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.