СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2024-10-16

🔴LIVE: Т.Мөнхсайхан: Эмнэлгийн хэрэгсэл буюу тариа, зүү, дуслын систем зэргийг ямар нэг жороор олгох зохицуулалт байхгүй

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 сарын өмнө

Зөрчлийн хуулиар эмийн сангуудад хүлээлгэх хариуцлага өндөрссөнтэй холбоотойгоор зарим эмийн сан эмийг жороор олгож байгаа гэх мэдээлэл байна. Эмнэлгийн хэрэгсэл буюу тариа, зүү, дуслын систем зэргийг ямар нэг жороор олгох зохицуулалт байхгүй. Энэ талаар салбар яамнаас ямар нэг тогтоол шийдвэр гаргаагүй гэж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлж байна. 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:

-Эм жорын дагуу хууль дүрмийнхээ дагуу олгогдох ёстой. Жортой эм дотроо хоёр янз байдаг. Мансууруулах сэтгэцэд нөлөөтэй эмийг тусгай жороор олгоно. Энд эмчийн тамга, эмнэлгийн дарга, ерөнхий эмчийн гарын үсэгтэй бичгээр олгогдоно. Харин энгийн жортой эмийг эмчийн гарын үсгийн тамгатай олгогдоно. Түүнчлэн жоргүй олгогддог эм гэж байгаа.

Тухайн эмийг үйлдвэрлэгчид энэ эмийг жороор олгоно гэж бас зааж өгсөн байдаг. Үүний дагуу бүртгэгдээд ороод ирсэн тохиолдолд Эмийн үнийн зөвлөл хуралдаад үйлдвэрлэсний дагуу жороор олгоно, олгохгүй гэдэг зохицуулалтыг хийдэг.

Жоргүй олгох эмийг жортой олгоно гэдэг асуудал нь энэ сарын 10-ны өдрөөс зарим эмийн сангуудаас эхэлсэн. Зөрчлийн тухай хуульд зарим нэг өөрчлөлтүүд орсон байгаа. Хууль хэрэгжиж эхэлснээрээ жортой эмийг жоргүй олгосон тохиолдолд торгох торгууль нь өндөр болсон гэх тайлбарыг өгч байгаа. Түүнээс энэ асуудалтай холбоотойгоор ямар нэг сайдын тушаал шийдвэр гараагүй.

Эмийн сангуудад энэ талаарх мэдээллийг өгөөд явж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 сарын өмнө
116.206.83.106

Мэдээжийн юман дээр мэдэн будилж төрийн бодлогыг эсэргүүцэж дураараа дуртай эмээ өндөр үнээр зарж зогсож байх гэсэн явцуу бодолтой эмийн сангийн цэвэр буруу.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.