СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2024-10-16

"Манай улсын таван хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй"

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран “Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулъя” чуулган, эрдэм шинжилгээний хурлыг хоёр өдөр зохион байгуулж байна.

Сэтгэцийн эмгэгийн 28.9 хувийг сэтгэл гутрал эзэлж байна

Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд нийслэл хотын есөн дүүрэг, 21 аймгийн сэтгэцийн эмнэлгийн эмч, ажилтнуудаас гадна энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүд оролцож байна. Тэд өнөөдөр манай улсын хэмжээнд Сэтгэцийн Эрүүл Мэндийн тусламж, үйлчилгээний чанар ямар байгаа тухай санал бодлоо солилцож, хэрхэн улам чанаржуулж, хүртээмжийг сайжруулах талаар хэлэлцсэн юм.

СЭМҮТ-ийн дэд захирал Н. Алтанзул “Өнөөдөр манай улсад сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хангалттай сайн биш байна. Ялангуяа иргэд анхан шатны үйлчилгээг авч чадахгүй байгаа нь тоогүй. Үүнээс шалтгаалаад эмчилгээний хожимдол, оношилгооны оройтол болж, өвчин хүндрэх эрсдэл үүсэж байна. Тиймээс чанар хүртээмжийг сайжруулахад бид юуг анхаарч, ямар одоо бодлого боловсруулж ажиллах уу гэдэг тун чухал болоод байна” гэв. . Мөн хөдөлмөрийн чадвар алдалттай амьдарсан он жилүүдийн 15.6 хувьд сэтгэц болон зан үйлийн эмгэгийн шалтгаант өвчлөл нөлөөлжээ гэж дурдсан байна. Дэлхий дээр 970 сая хүн сэтгэц болон зан үйлийн эмгэгээр шаналж байгаа өгөөд үүнээс 82 хувийг бага, дунд орлоготой улс орнуудын хүн ам эзэлж байгаа аж. . . Улаанбаатар хот нь стрессийн гаралтай зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгээрээ тэргүүлэх хандлагатай байна гэж судалгааны тайланд дурдсан байна.

Нийгмийн бухимдал, агаарын бохирдол сэтгэцэд нөлөөлдөг

СЭМҮТ сүүлийн жилүүдэд гадаад хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж байгаа аж. Тухайлбал, Турк  улсын сэтгэцийн эмч, хүүхэд өсвөр үеийн сэтгэцийн эмч нартай хамтран ажиллаж байгаа гэнэ. Мөн Японы Нагояа Их сургуулийн багш нартай хамтран ажиллаж байгаа юм байна. . Ялангуяа архины асуудал, сэтгэл гутрал, амиа хорлолт, мөрийтэй тоглоомын дон зэрэг тулгамдсан асуудал болоод удаж байна” гэсэн юм .

СЭМҮТ нь сэтгэцийн эрүүл мэндийн төрөлжсөн тусламж, үйлчилгээг сайжруулах зорилгоор 2022 оноос эхлээд ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр эрүүл мэндийн анхан шатны түвшинд ажиллаж буй эмч, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн сэтгэц, мэдрэл, донтолтын тусламж үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх МhGAP хөтөлбөрийг шат дараатай хэрэгжүүлж эхэлжээ.

Ч.ГАНТУЛГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 16. ЛХАГВА ГАРАГ. № 200 (7444)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 сарын өмнө
116.206.83.106

Монгол улдсад хүний хөгжил маш доогуур байна үнэтэй зүйл эдэлж хэрэглэж дээд мэргэжил энэ тэр эзэмшсэн ч маш бүдүүлэг нийтийн дунд бие авч явах байдал муу, эрүүл байхын тул спортоор хичэллэж хоолоо тохируулах наад захын энгийн дүрмийг хийж чадахгүй, бие бялдарын хөгжил социализмын үеээс доогуур нийгмээрээ дээр дооргүй ёс суртахууны доройтолд орсон байна. Нялхас хүүхдүүдэд харгис нийгэм болжээ. Хүнээ хөгжүүлэха хүн рүүгээ чиглэсэн бодлого хэрэгтэй байна.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.