УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн сахилгын хороонд ажиллав.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-УИХ-ын дарга болон УИХ-ын ХЗБХ-ны гишүүд иргэдийн шүүх засаглалд иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, Үндсэн хуулиар олгогдсон шударга шүүхээр шүүлгэх эрхийг хамгаалахад юунд, хэрхэн анхаарах вэ гэдэг асуудлыг тодорхойлохын тулд Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороонд ажиллаж байна. Цаашлаад Дээд шүүх, нийт шүүгчид, шат шатны шүүхийн байгууллага, шүүгч нарын төлөөлөлтэй уулзалт хийнэ.
Улсын төсөв хэлэлцэж байгаа энэ үед шүүхийн байгууллагын төсвийн хараат бус байдлыг бий болгох, төсвийн тодорхой дэмжлэгийг УИХ, ХЗБХ-ны хянасан шийдвэрүүдийг албан ёсоор хэрэгжүүлэх, шүүхийн үйл ажиллагаа нь нээлттэй ил тод байх, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хэргийн хугацаа чанар зэрэгт бодитой үр дүн гарах зэрэг олон асуудалд бодлогоо төвлөрүүлж ажиллаж байна.
Энэ удаагийн парламент хүн төвтэй эрхзүйн орчныг бодитой бий болгох, хүн нь төрдөө шүүх засаглалдаа итгэдэг байдлыг улам бүр нэмэгдүүлэх, олон улсын түвшинд Монгол Улсын шүүх засаглалын үнэлгээ, шударга ёсны үнэлэмж, авлига хүнд сурталтай тэмцэж байгаа энэ байдлыг үнэлж байгаа индексүүдэд бодитой өөрчлөлт оруулах зэрэг томоохон бодлого зорилтыг тавиад явж байна.
Хууль тогтоох байгууллага, шүүх засаглал зэрэг төрийг төлөөлөх байгууллагуудын хоорондын хамтын ажиллагаа чухал. Хараат бус гэдэг ойлголтоор хоорондоо харилцахгүй байна гэдэг ойлголт бас учир дутагдалтай. Иймд хамтдаа нэг ширээний ард сууж, асуудлыг зөв тодорхойлох, шийдвэрлэх нь чухал байна. Энэ хуйвалдана гэсэн үг биш. Нийлж асуудлыг углуургаар нь шийдвэрлэж, иргэдийн өмнө тулгараад байгаа асуудлыг шийдэх зорилготой юм. 2025 оны нэгдүгээр сарын нэгнээс Шүүх байгуулах тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Хуулийн хэрэгжилтийг хангах нь УИХ-ын үүрэг. Харин хуулийн хэрэгжилтийг хангахад УИХ-аас шалтгаалах бодлого шийдвэр нь юу вэ гэдгийг тодорхойлж чадсанаараа илүү үр дүнтэй бодитой болгох юм.
Шүүхэд итгэж байгаа иргэдийн итгэл 50 орчим хувьтай байна. Харин шүүхийн ил тод байдлыг 60 орчим хувьтай гэж үнэлжээ. Түүнчлэн шүүгчийн хариуцлага, ёс зүйн асуудал нь 40 гаруй хувьтай болж буурч байна. Иймд энэ асуудалд Шүүхийн сахилгын хороо илүү сайн ажиллаж иргэдийн шүүгч нарт итгэх итгэлийг нэмэгдүүлэх тал дээр түлхүү анхаарах шаардлагатай байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Шүүх бол МӨНГӨГҮЙ ЯДАРСАН АРД ТҮМЭНД ХЭЗЭЭЧ.ҮЙЛЧИЛДЭГҮЙ.МӨНГӨТӨЙ ИХ ХУРАЛЫН ГИШҮҮДЭД ҮЙЛЧИЛДЭГ ТЭД НАР АВИЛГАЛЫГ ХАНГАЛТАЙ ШҮҮГЧ ПРОКОРУРУУДАД ӨГДӨГ ТЭГЭЭД ЯМАРЧ ЯЛГҮЙ ЗӨВХӨН ХЭДЭН ТӨГРӨГӨӨР ТОРГОСОН ДҮР ЭСГЭЭД ЧӨЛӨӨТӨЙ БАЙЖ БАЙДАГ АРД ШУУД ШОРОН АЧИГДААД ЯС АРЬС БОЛТОЛОО АЙМААР ШОРОНД СУУДАГ