СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-10-15

Д.Амарбаясгалан: УИХ, Засгийн газар шүүхийн төсвийг баталж өгдөг байдлыг өөрчлөх ёстой

Нийтэлсэн
20 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
20 цагийн өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна. Тэрээр дараах байр суурийг илэрхийллээ. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: 

Шүүхийн хараат бус байх гэдэг зүйл дээр онцгой анхаарч ажиллах ёстой. Хараат бус байдлыг бүрдүүлж өгье гэдэг нь төсөв санхүү, орон байрны хувьд, хуулийн хэрэгжилт, шүүгч шийдвэр гаргахдаа хүртэл бие даасан байх эсэхийг бүрдүүлж өгөх нь өөрөө хамгийн чухал асуудал болчхоод байгаа юм.

ШЕЗ-ийн дарга сая хэлэхдээ нэг ч стандартын шаардлага нийцсэн шүүхийн байр алга гэж. Бид шүүхийг шударга ажлаарай гэж шахдаг ч нөгөө талдаа ажиллах боломжийг бүрдүүлж өгч чадаагүй байна. Тиймээс бодитой үр дүн хүлээх боломжгүй.

Нөгөө талдаа шүүхийн төсвийн асуудал хараат бус байх ёстой. . Сар болгон төсөвт өөрчлөлт орж буй асуудалд Сангийн яамнаас зөвшөөрөл авч, асуудал шийдвэрлэж байгаа нь буруу байна. Хууль засаглах гээд байна уу, хүн засаглах гээд байна уу, байгууллага засаглах гээд байна уу гэдгийн ялгааг эндээс олж харах хэрэгтэй болчхоод байна. Гэтэл УИХ хууль засагладаг байдлыг бий болгохыг хатуу тогтъё. Тэр дундаа хүний төлөө, хүн төвтэй бодлого эн тэргүүнд байя гэж байгаа юм.

Зарим шүүгчийн шийдвэрт гадны нөлөөлөл орлоо гэдэг хардалт байнга явж байдаг. Яг ийм бодит нөхцөл байдал байна уу гэдгийг өнөөдөр ярих ёстой. Монгол Улсын иргэн бүр шударга шүүхээс шүүлгэх тийм боломжийг л бүрдүүлэх ёстой.

ШЕЗ-ийн даргыг нэг, нэг жилээр ротац хийж, ээлжилж удирддаг. Энэ бол нэг дарга олон жил удирдахгүй байх талаасаа зөв юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
18 цагийн өмнө
116.206.83.106

Шүүх шударга биш байгаатай хэн ч санал нийлнэ арай дэндүүшдээ мөнгөтэй танил талтай нь дийлдэг жирийн иргэн үнэн мөнөөр шүүлгэж чаддаггүй нь нууц биш ялангуяа эрх баригч та нар их нөлөөлдөг нь нууц бишээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.