Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Сутайхайрхан багт энэ сарын 13-ны өдрийн 18:00 цагийн орчимд бага насны хүүхэд гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг онцгой байдлын байгууллага энэ сарын 14-ний өдрийн 00:45 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газрын алба хаагчид, сумын Мэргэжлийн анги, ар гэрийнхэн 9 настай, эмэгтэй А-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж, энэ сарын 14-ний өдрийн 10:50 цагт Есөнбулаг сумын Сутай хороонд айлд байсныг эсэн мэнд олсон тухай мэдээллийг аймгийн Цагдаагийн газраас ирүүлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.