СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2024-10-15

NASA: Монголын тал нутагт өвөл цаг айсуй

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 сарын өмнө

Зургийн тайлбар: NASA-гийн Терра сансрын хөлөг дунд зэргийн нарийвчлалтай дүрслэлээр авсан Монголын газар нутгийн өнгөт зураг

"Монгол нутагт өвөл цаг айсуй" хэмээн NASA агентлаг мэдээлэв. Мөн Монголчуудын дийлэнх нь газар нутгийнхаа зүүн болон хойд хэсгээр үргэлжилсэн өргөн уудам, хагас хуурай, өвсөөр хучигдсан тэгш өндөрлөгүүд дээр амьдардаг. Зурган дээр эдгээр хэсгүүд нь хар улаан хүрэн өнгөтэй байна. 

Монголын өмнөд хэсгийн ихэнх хэсгийг эзэлдэг цайвар улаан хүрэн газар бол говь юм. Өргөн уудам бөгөөд огт мэдэгдээгүй говь нь чулуужсан олдвор хайгчдын дуртай газар юм.

Мөн баруун өмнөд талаар Монголын хамгийн өндөр уулс болох сийрэг ургамалжилттай Алтайн нурууны тодорхой хэсгүүд байна. 

Баруун хойд болон хойд талаараа хэд хэдэн нуурыг харж болно. Монгол орны хойд үзүүрт орших бөмбөр хэлбэртэй нуур бол Хөвсгөл нуур бөгөөд уулсын үзэсгэлэнт байгаль, онгон дагшин усаараа Монголын үндэсний баялагт тооцогддог.

Олон улсын сансрын станц Монголын хойд хэсэгт орших Зүүн Саяны нурууны энэхүү хэсгийн зургийг авсан. Нар жаргах үед  сүүдэр нь зүүн тийш харсан уулын энгэр болон зэргэлдээх хөндийгөөр харанхуйлна.

Зурган дээрх хамгийн доод өндөрлөгүүдийг тайгын ойгоор тэмдэглэсэн бол ургамалгүй олон уулын оройг цас бүрхсэн байна хэмээн NASA агентлагийн мэдээнд дурджээ. 

Эх сурвалж: NASA

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.