Өчигдөр буюу энэ оны 10 дугаар сарын 13-ны өдөр цагдаагийн байгууллагад "Манай хүүхэд бусдад хутгалуулсан байна” гэсэн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 17 настай “Д”-ийн дал, нуруун тус газарт үл таних 17 настай, эрэгтэй “М” нь согтуурсан үедээ 2 удаа хутгалж гэмтээснийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, илрүүлжээ.
Иймд иргэд Та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, хуулийн мэдлэгийг нь дээшлүүлж, хариуцлагыг ойлгуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Яаанаа