СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

13 настай охиныг хүчирхийлсэн "Д"-т шүүхээс 14 жилийн хорих ял оноожээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 сарын өмнө

Цахим сүлжээнд 17 настай бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогч охин мэдээллээ дэлгэжээ. Тэрбээр "13 настайдаа цагдаад хандсан, хэрэгт 6 хүн шалгагдаж байгаа. Цагдаа шүүхэд итгэж гурван жил хүлээсэн, долоон удаа хамгаалах байранд очиж байсан. Тэмцсний эцэст хоёр хүнд хариуцлага хүлээлгэж чадсан. Дөрвөн хүний хэргийг нотлох баримт байхгүй гээд хаасан. Ингэж хаах байсан юм бол яах гэж дөрвөн жил шалгаж намайг зовоосон юм. Энэ хүмүүст заавал хариуцлага хүлээлгэх ёстой. Юу ч болж байсан хамаагүй эцсийн хүртэл явна аа гэж өөртөө амлалт өгсөн" хэмээн бичжээ.

Тэгвэл цагдаагийн байгууллагаас уг хэрэгтэй холбоотой мэдээллийг нийтэллээ.

Бэлгийн хүчирхийлэл үйлдсэн "Д"-т шүүхээс 14 жилийн хорих ял оноосон байна. Цахим орчинд мэдээлсэн нийтлэлийн хохирогч болох “Н” нь бэлгийн хүчирхийлэлд өртөж хохирсон гэх эрүүгийн хэрэгт цагдаагийн байгууллага 2022 оноос эхлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Шалгалтаар яллагдагч “Д”-т холбогдох хэргийг бүрэн тогтоож, энэ оны 07 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт хүргүүлсэн байна.

Яллагдагч “Д”-т Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 14 жилийн хорих ял оноожээ.

Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч “Н”-г сэтгэл заслын болон нийгмийн халамж, хүүхэд хамгааллын бүхий л үйлчилгээнд холбон зуучилсан гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Боржигон
1 сарын өмнө
116.206.83.106

Irgen tsetseg shig ohiniig buzarlasan gaj dontond 14 jil ch bagadmaar shuud tsaazlah huulitai baimaar yum tegj daraagiin buzruudiin buzar uildel bagasna tsaaziin ylaa sergee!!!!!!!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.