13 жилийн түүхтэй Монголын анхны төрөлжсөн мэдээллийн сайтын нэг болох Time.mn брэнд орчин үеийн технологи дээр суурилан, өнгө төрхөө шинэчилжээ. Технологийн хувьд орчин үеийн трэнд програм ашиглаж, удирдлагын хэсгийг дэлхийн түвшинд хүргэжээ. Өнгө төрхийн хувьд бид минимал чиглэл баримтлан, сайтад зочилсон уншигчдын нүдийг ядраахгүй, хялбар, энгийн байлгахаар зорьсон байна.
TIME.mn хамт олон уншигч үзэгч таныг “Зөв зүгт” уриалан Ёс зүйг дээдлэн, хүний эрхийн мэдрэмжтэй, баталгаат эх сурвалжийн мэдээллийг тэнцвэртэйгээр хүргэх болно.
-Бие даасан хараат бус сэтгүүл зүй
-Медиа группийн хүчирхэг баг, NTV, NTV мэдээний редакцын хамтын ажиллагааны хүрээнд кросс медиа хийж таны цагийг хэмнэж, мэдээллийн урсгалыг цэгцтэй, анализтай, тэнцвэртэй хэлбэрээр хүргэнэ.
-Ардчилал хүний эрхийг дээдэлж ажиллана.
Медиа группийн гишүүн болон FM 107, FM83,3 долгионтой нягт хамтран ажиллаж зөвхөн унших үзэх биш бас сонсох хувилбарт шилжин, өөрийн гэсэн подкаст, зочны цагийг бэлтгэн хүргэнэ.
TIME.mn сайтын баг сэтгүүлзүйн салбар 3-20 жил ажилласан мэргэжлийн сэтгүүлч, редактор нийтлэлчдээс бүрдсэн. Мөн мэргэжлийн дизайнер, эвлүүлэгчид мэдээллийг ойлгомжтой, цэгцтэй, үзүүштэй байдлаар бэлтгэн танд нийлүүлдэг.
Бид үйл явдлыг мэргэжлийн болон хөндлөнгийн судлаач, хүртэгсэд, үйл явдлын учир шалтгаан, ирээдүйд тулгарч болох сорилтыг тухай талуудын эх сурвалжийг бүрэн хангасан тэнцвэртэй мэдээ мэдээлэл, нийтлэл, сурвалжилгыг танд хүргэх болно.
Time.mn хаягаар Facebook хуудаснаа 173,000 дагагчтай, @time.mn хаягаар жиргээнд 19,3 мянган дагагчтай, мөн бид youtube platform-д 9,38 subscribers үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.