Монголбанкнаас иргэд, олон нийтэд санхүү, эдийн засгийн мэдлэг олгох цогц арга хэмжээг хэрэгжүүлдэг бөгөөд энэ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн СЭЗИС-д зочилж багш, оюутнуудад “Эдийн засгийн нөхцөл байдал” сэдвээр лекц уншиж, мэдээлэл өгөв.
Энэхүү үйл ажиллагаа нь “Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хэрэгжилтийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд лекцийн төгсгөлд оролцогчдын сонирхсон асуултад хариулж, чөлөөт ярилцлага өрнүүллээ.
Монголбанк болон СЭЗИС нь Монгол Улсын санхүү, эдийн засгийн бодлого, хэрэгжилтийн судалгааг гүйцэтгэх чиглэлээр хамтарч ажиллаж ирсэн бөгөөд 2024 онд хоёр байгууллагын 100 жилийн ой давхцаж байгаагаараа онцлог юм. Энэхүү түүхэн ойг тохиолдуулж Монголбанк, СЭЗИС-иас томилогдсон ажлын хэсэг нь “Эдийн засаг, санхүүгийн нэр томьёоны тайлбар толь”-ыг шинэчлэх, дахин хэвлүүлж, цахим хувилбарыг гаргах ажлыг гүйцэтгэж байна. Тайлбар толийн цахим хувилбар нь энэ оны 11-р сарын 2-ны өдөр ашиглалтад орохоор төлөвлөгдөж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.