СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-10-13

Ой хээрийн түймрийн долоон дуудлага бүртгэгджээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
1 сарын өмнө

Онцгой байдлын байгууллагад өнгөрсөн хоногт /2024.10.12/ Хэнтий аймгийн Батноров, Биндэр, Сүхбаатар аймгийн Уулбаян, Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Баянтүмэн, Баяндун, Матад суманд ой, хээрийн түймрийн долоон дуудлага бүртгэгджээ.

Дуудлагын дагуу тухайн аймгийн Онцгой байдлын газар, мэргэжлийн ангийнхан үүрэг гүйцэтгэж, таван түймрийг бүрэн унтрааж, Дорнод аймгийн Баяндун, Матад суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Иймд: Иргэн та ой, хээрийн бүсэд зорчих үедээ гал түймрийн аюулгүй байдлыг хангаж,

  • Ил задгай гал түлэхгүй байх,
  • Асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах,
  • Халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байх,
  • Бага насны хүүхдийг ой, хээрт шүдэнз, асаагууртай явуулахгүй байх,

Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэргээр өөрийнхөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймрийн галын аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

NEO FINANCE
1 сарын өмнө
116.206.83.106

24 ЦАГ ХҮРТЭЛГҮЙ ЗЭЭЛИЙН САНАЛ БОЛНО Санасан төсөл? Үүнийг хурдан биелүүлээрэй. Таны хүсэл юу ч байсан: онцгой арга хэмжээ, аялал, шинэ машин... Бид танд 3% -ийн маш бага үнээр 3,000-аас 3,500,000 еврогийн хооронд богино болон урт хугацааны зээл авахад тусалдаг санхүүгийн компани юм. Бид ЕВРОПЫН ХОЛБОО-ны санхүүгийн байгууллагуудтай хамтран санхүүгийн салбарт 20 жил ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбогдоно уу: WHATSAPP: +420 733 292 380 Имэйл: neofiance8@gmail.com

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.