Энэ жилийн Нобелийн энх тайвны шагналтныг албан ёсоор зарлалаа.
Дэлхийн хоёрдугаар дайны үед атомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүсийг төлөөлдөг Нихон Хиданкио байгууллага Нобелийн энх тайвны шагнал хүртлээ.
Тус байгууллага нь 1956 онд байгуулагдсан бөгөөд атомын бөмбөгдөлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлж иржээ.
2016 онд Хиданкиогийн гишүүн Цубой Сунао АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обамад хандан хэлэхдээ, Хирошимагийн дэлбэрэлт нь хүн төрөлхтний эмгэнэл байсан ч Америкийг үзэн ядах сэтгэл өвөртлөөгүй гэж хэлж байжээ. Тэрбээр мөн цөмийн зэвсэггүй дэлхийг бий болгохын төлөө хамтран ажиллахыг уриалж байсан юм.
Норвегийн Нобелийн хороо атомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн бүх хүмүүст хүндэтгэл үзүүлэхийг хүсч байгаагаа мэдэгдэв. “Тэд үгээр илэрхийлэхийн аргагүй зүйлийг дүрсэлж, санаанд багтамгүй зүйлийг бодож, цөмийн зэвсгээс үүдэлтэй хэний ч ойлгохгүй өвдөлт, зовлонг ямар нэгэн байдлаар ойлгоход тусалдаг” гэж хорооноос мэдэгдсэн байна.
Нихон Хиданкиогийн гэрчүүдийн мэдүүлэг болон олон нийтэд хандсан уриалга нь дэлхий дахинд атомын зэвсгийг зайлшгүй хураах шаардлагатай байгааг сануулдаг аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
24 ЦАГ ХҮРТЭЛГҮЙ ЗЭЭЛИЙН САНАЛ БОЛНО Санасан төсөл? Үүнийг хурдан биелүүлээрэй. Таны хүсэл юу ч байсан: онцгой арга хэмжээ, аялал, шинэ машин... Бид танд 3% -ийн маш бага үнээр 3,000-аас 3,500,000 еврогийн хооронд богино болон урт хугацааны зээл авахад тусалдаг санхүүгийн компани юм. Бид ЕВРОПЫН ХОЛБОО-ны санхүүгийн байгууллагуудтай хамтран санхүүгийн салбарт 20 жил ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбогдоно уу: WHATSAPP: +420 733 292 380 Имэйл: neofiance8@gmail.com