СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонгууль-2024 | 2024-10-11

СЕХ: Аравдугаар сард багтаж, бүх шатны ИТХ байгуулагдана

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Админ
2 сарын өмнө

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт хаагдсантай холбогдуулан СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран мэдээлэл өгөв. 

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран:

-Улс орон даяар санал хураалт хаагдаж дүнгээ дамжуулах ажил эхэлж байна. Нийслэлийн сонгуулийн дүнг удахгүй шууд дамжуулж харуулна. Аймгууд тухайн нутаг дэвсгэр дээрээ дамжуулан танилцуулна. Саналаа өгсөн сонгогчдын тоо ялимгүй багаар нэмэгдэнэ. Яагаад гэвэл интернэтэд холбогдоогүй, алслагдсан хэсгийн хороодын дүн нэмэгдэнэ. Маш цөөхөн хэсгийн хороод бий. Үүрэн холбооны сүлжээгүй, улсын хилд ойрхон сумдад "Starlink"-ийн төхөөрөмж суурилуулах боломжгүй учраас интернэтэд холбогдоогүй юм.

Сонгуульд эмэгтэйчүүд идэвхтэй оролцлоо. Саналаа өгсөн сонгогчдын олонх нь эмэгтэйчүүд байна.

Долоо хоногийн дотор тухайн шатны сонгуулийн хороод нь ИТХ-даа сонгуулийн дүнгээ танилцуулах ёстой. ИТХ хүлээж авснаасаа хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргаж шинэ ИТХ-ынхаа анхдугаар чуулганыг хуралдуулах хуулийн зохицуулалттай. Аравдугаар сардаа багтаа бүх шатны ИТХ анхдугаар чуулганаа хийчих болов уу гэж бодож байна.

Зарим газарт санал тэнцэж нэмэлт санал хураалт явуулах шаардлага үүсвэл яаралтай зохион байгуулна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.