СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонгууль-2024 | 2024-10-11

🔴LIVE: НИТХ-ын сонгуульд МАН 40, АН 5 суудал авчээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 долоо хоногийн өмнө

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр 07:00-20:00 цагийн хооронд улс орон даяар явагдаж, өндөрлөлөө.

Улсын хэмжээнд ирц 53.1 хувь, Улаанбаатар хотод 42.3 хувийн ирцтэйгээр орон нутгийн сонгуулийн санал хураалт хаагдлаа.

Насны ангиллаар нь авч үзвэл, 18-19 насны сонгогчдын ирц 30.8 хувь, 20-24 насны иргэд 27.7 хувь, 25-29 насны сонгогчид 28.9 хувь, 30-34 нас 35.5 хувь, 35-39 насны иргэдийн 41.1 хувь нь саналаа өгчээ. Түүнчлэн 40-44 насны иргэдийн 46 хувь, 45-49 насны иргэдийн 48.9 хувь, 50-54 насны иргэдийн 51.5 хувь, 55-59 насны иргэдийн 56.4 хувь, 60-64 насны иргэдийн 63.7 хувь, 65-69 насны иргэдийн 69.4 хувь нь тус бүр саналаа өгсөн бол 70-аас дээш насны иргэд 65.8 хувийг эзэлж байна.

Энэ удаагийн орон нутгийн сонгуульд 10 нам, нэг эвсэл болон бие даагч нар 8031 мандатын төлөө 17,278 нэр дэвшигч өрсөлдөж байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.