СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонгууль-2024 | 2024-10-11

Баян-Өлгий, Завхан аймгийн сонгогчдын ирц өндөр, Орхон, Дархан-Уул, Улаанбаатар хотын ирц хамгийн бага байна

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 сарын өмнө

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалт дуусахад 01:30 цагийн хугацаа үлдээд байна. Улаанбаатар хотын санал хураалтын ирц хамгийн бага 36 хувь буюу нийт 1.1 сая сонгогчоос 363 мянган иргэн саналаа өгөөд байна.

Үүнд:

  • Багахангай дүүрэг 65,9 хувь буюу 1,855 иргэн
  • Багануур дүүрэг 44,5 хувь буюу 8,209 иргэн
  • Налайх дүүрэг 43,3 хувь буюу 10,903 иргэн
  • Сүхбаатар дүүрэг 36,6 буюу 36,178 иргэн
  • Баянгол дүүрэг 37,3 хувь буюу 55,723 иргэн
  • Хан-Уул дүүрэг 36,2 хувь буюу 59,676 иргэн
  • Баянзүрх дүүрэг 34,9 хувь буюу 88110 иргэн
  • Сонгинохайрхан дүүрэг 34,7 хувь буюу 71,058
  • Чингэлтэй дүүрэг 34,2 хувь буюу 32,086 иргэн тус тус саналаа өгөөд байна.

Тэгвэл орон нутгаас Баян-Өлгий аймаг 71,9 хувь буюу 45,838 иргэн, Завхан аймаг 67,7 хувь буюу 31,115 иргэн, Сүхбаатар аймаг 67,3 хувь буюу 27,505 иргэн тус тус саналаа өгч, хамгийн өндөр ирцтэй байна.

Харин Орхон аймаг 43,9 хувь буюу 28,396, Дархан-Уул аймаг 40,7 хувь буюу 26,748, Улаанбаатар хот 36,2 хувь буюу 363,798 иргэн тус тус саналаа өгч, хамгийн бага ирцтэй байна.

Энэ удаагийн ээлжит сонгуулиар нийслэлд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 12 тойрог 45 мандат, дүүргийн 181 тойргийн 313 мандатын төлөө нам, эвсэл, бие даагчид нэр дэвшин өрсөлдөж байна. Орон нутгийн сонгуулийн санал хураалт өглөөний 07:00 цагт эхэлж, орой 20:00 минутад дуусгавар болно. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.