Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт орон даяар үргэлжилж байна. СЕХ-ноос өгсөн мэдээллээр улсын хэмжээнд 18:00 цагийн байдлаар сонгогчдын ирц 45.7 хувьтай байна.
Тодруулбал, Улсын хэмжээнд нийт 2.2 сая иргэн саналаа өгөхөөс 962 мянган иргэн саналаа өгчээ.
Харин Улаанбаатар хотын санал хураалтын ирц хамгийн муу 36 хувь буюу нийт 1.1 сая сонгогчоос 362 мянган иргэн саналаа өгчээ.
Санал хураалт 20:00 цагт хаагдах тул үлдсэн хоёр цагийн хугацаанд иргэд та бүхнийг санал хураалтад идэвхтэй оролцохыг Сонгуулийн ерөнхий хорооноос уриаллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.