Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн Чингэлтэй дүүргийн 30.11.2 дугаар хэсгийн хорооноос санал хураалтын ирцийн нөхцөл байдлыг тодрууллаа.
Чингэлтэй дүүргийн 30.11.2 дугаар хэсгийн хорооны дарга Б.Энхмаа:
-Манай хэсгийн хорооны ирц 17 цагийн байдлаар 31 хувьтай байна. УИХ-ын сонгуультай харьцуулахад иргэдийн идэвхи маш бага байна. Саналаа өгч буй иргэдийн ихэнх нь 50-иас дээш насныхан. Залуучуудын ирц одоо харьцангуй нэмэгдэж байна. Манай хэсэг 1671 сонгогчтой гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.