Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн ирц муу байна. Манай сурвалжлах баг нийслэлийн Сүхбаатар дүүргийн 28.2.1 дүгээр хэсгийн хорооноос дараах мэдээллийг бэлтгэлээ.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 28.2.1 дүгээр хэсгийн хороон дарга н.Нарантуяа:
-Манай хэсгийн хорооны ирцийн байдал 15 цагийн байдлаар 36.2 хувьтай байна. 1187 хүнээс 467 хүн одоогийн байдлаар ирж саналаа өгсөн. 60-аас дээш насны иргэдийн сонгуулийн ирц өндөр байна. Харин залуучуудын ирц хангалтгүй хэмжээнд байна. 40 дээш насны иргэдийн сонгуульд саналаа өгөх байдал өндөр байна. Харин 18-19 насны таван хүн, 20-30 насны иргэдийн 30 хүн, 30-аас дээш насны 54 хүн саналаа өгсөн байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.