Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны 25-36-1 дүгээр хэсгийн санал авах байранд саналаа өгчээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Юуны өмнө сонгогчдодоо саналаа өгөхийг уриалж байна. Яагаад гэвэл Үндсэн хуулийн дагуу Ардчилсан Монгол Улсын иргэний хувьд санал өгнө гэдэг нь төрийн эрх барих байгууллагад иргэний хувьд оролцож байгаа хамгийн чухал хуулийн эрх чөлөө. Тиймээс УИХ-ын сонгуулийн адил идэвхтэй санал өгөхийг уриалж байна.
Парламентын сонгууль илүү бодлогын сонгууль. Энэ удаагийн парламентын сонгууль 126 төлөөлөлтэй сонгуулийн үр дүнд таван намтай эмэгтэйчүүдийн төлөөлөл 25-аас дээш хувьтай. Ази тивдээ бид онцлог бөгөөд дэвшилттэй парламентын нэг болсон.
Харин орон нутгийн сонгуулийн хувьд таны амьдралд ойр шийдвэр гаргадаг сонголт гэж ойлгож болно. Тиймээс иргэд маань амьдралдаа ойр бодитой сонголт хийгээсэй гэж бодож байна.
Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр биелэхэд ямар төлөвлөлт байвал илүү Засгийн газартай нийлж ойр ажиллаж чадах вэ. Нөгөө талаас орон нутагт асуудлаа шийдэж чадах вэ гэдэг иргэдийн сонголтод туйлын чухал. Нийслэл Улаанбаатар хот руу Засгийн газар ирэх жилүүдэд ихээхэн анхаарал хандуулж ажиллахаар байгаа.
УИХ-ын сонгуультай орон нутгийн сонгууль хамт болох нь зөв гэж би харж байгаа. Үүнийг бусад намуудтай зөвшилцөнө. Аль болохоор сонгуулийн хуулийг дэвшилттэй ахисан түвшинд оруулах хэрэгтэй. Та бүхэн ажигласан бол парламентын сонгууль орон нутгийн сонгууль болон өмнөх сургуулиудаас дэвшилттэй болсон. Харин орон нутгийн сонгууль хуучин хуулиар явчхаж байгаа учир бараг Их хурлын сонгуулиас илүү зардалтай харагдаж, хүмүүсийн дургүйцлийг төрүүлж байгаа юм. А самбар маань явахаа больчихож гэдэг нь эндээс харагдаж байна шүү дээ. Тиймээс цаашдаа орон нутгийн сонголт, парламентын сонголт хоёр хуулийн түвшинд илүү дэвшилттэй болж дараагийн түвшин рүү магадгүй холимог тогтолцоогоор хамтад нь шийдвэрлэх нь зөв болов уу гэж харж байгаа.
Өнөөдөр сонгуулийн өдөр учир хэн нэг нэр дэвшигчийг ярих нь ёс зүйн хувьд зохимжгүй. Миний хувьд нийслэлд том хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэх учир хөөсөрсөн, бие биеийнхээ ажлыг гацаасан биш хөгжлийг урагшлуулсан сонголт хийгдээсэй гэж хүсэж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зөв шүү сурталчилгааны арга хэлбэр хуучраад байна аа .