СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонгууль-2024 | 2024-10-11

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан саналаа өглөө

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 сарын өмнө

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалт эхэллээ. Энэ удаагийн ээлжит сонгуулиар нийслэлд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 12 тойрог 45 мандат, дүүргийн 181 тойргийн 313 мандатын төлөө нам, эвсэл, бие даагчид нэр дэвшин өрсөлдөж байна.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Жанцангийн Батбаясгалан өнөөдөр өглөө 07.00 цагт санал авах 28-3-1 дүгээр хэсэг дээр саналаа өглөө.

Тэрбээр “Монгол Улсын засгийн бүх эрх ард түмний мэдэлд байдаг. Монголын ард түмэн энэ эрхээ төлөөллийн байгууллага буюу төлөөлөгчдөөрөө дамжуулан эдэлдэг. Тиймээс Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ иргэн бүр эдэлж, сонголтоо чөлөөтэй хийж, саналаа идэвхтэй өгөөрэй” гэлээ.

Нийслэлийн хэмжээнд нийт 1.102.278 сонгогч саналаа өгөх бөгөөд санал хураалт 2024.10.11-ний өдөр 07.00-20.00 цагийн хооронд үргэлжилнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.