СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-10-10

288 ширхэг тарваганы мах шинжлүүлэхэд тахлын үүсгэгч тогтоогдоогүй байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод НОБГ, НЦУГ, ЭЦА, НЭМГ, ЗӨСҮТ-ийн хамтарсан бүрэлдэхүүн наймдугаар сарын 15-наас эхлэн 24 цагаар хяналт шалгалт зохион байгуулж буй.

Нийслэлийн Онцгой Байдлын Газраас "Мэргэжлийн байгууллагуудын хяналт шалгалтын хүрээнд 71 удаагийн үйлдлээр 288 ширхэг тарваганы мах илрүүлж Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвд/ЗӨСҮТ/ өгч шинжлүүлэхэд тарваган тахал өвчний үүсгэгч илрээгүй байна" гэж мэдээллээ.

Нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн голомтот хүн, мал, амьтны гоц халдварт болон тарваган тахал өвчний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт аравдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

Амьтны тухай хуулиар хот суурин газарт тарваганы түүхий эд, эрхтнийг оруулахыг хориглодог.

Хууль зөрчвөл нэг тоо толгой тарвага агнавал амьтны төлөөх эдийн засгийн үнэлгээг 820,000 төгрөгөөр тооцож торгож, тарвага агнасан тоо толгойгоор нь байгаль, экологийн эдийн засагт учруулсан хохирлыг тооцдог байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.