СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Ард санхүүгийн нэгдэл"-ийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуягт 1.3 сая төгрөгөөр торгох ял оноожээ

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 долоо хоногийн өмнө

Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс "Ард санхүүгийн нэгдэл"-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-ийн дарга Ч.Ганхуягийг бусдын биед халдсан гэм буруутай гэж үзсэн тул 1.350.000 төгрөгийн торгууль оноожээ. 

Мөн түүний хүргэн дүү "Ард санхүүгийн нэгдэл"-ийн Гүйцэтгэх захирал Б.Золбоог гэм буруутайд тооцож 4,000,000 төгрөгөөр торгосон байна. 

Эргэн сануулбал, 2022 оны арванхоёрдугаар сарын 3-4-нд шилжих шөнийн 01:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Zu” гэх клабт зодоон болсон байдаг. Энэ үеэр Ч.Ганхуягтай хамт явсан түүний дүү гэх н.Золбоо гэгч нь хохирогч бүсгүй С-гийн нүүрэн тус газарт нь шилээр цохиж гэмтээсэн байна. Мөн Ч.Ганхуяг нь хохирогчийн биед халдсан нь тогтоогджээ.

Шүүх эмнэлгийн дүгнэлтээр Б.Золбоо гэгч нь хохирогч эмэгтэйд хүндэвтэр гэмтэл, харин Ч.Ганхуяг нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон байдаг. Тиймээс цагдаагийн байгууллагаас уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, анх 2023 оны есдүгээр сард хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Болд
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Иргэдээ ЛУИВАР ЗЭЭЛЭЭР ШУЛДАГ .30ЖИЛ. ЛУИВАР ЗЭЭЛЫГ ЯАГААД БУУЛГАХГҮИ БГААД БНА ГАДНЫ БАНК ОРУУЛАХГҮИ

Irgen
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Ugaasaa harz ntr eruul bish eriin sug huuhen shig shalchig gar bizde ene ganhuyag

Ариун
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Муу эр эмэгтэй хүн зоддог. Авгайгаа балбадаг л байх даа, чааваас.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.