Өнгөрөгч онд Японы мэргэжлийн сүмогийн их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нутаг нэгт бөх Таканова А.Баасандоржийг зодсоны улмаас зодог тайлах хүртлээ шийтгүүлсэн билээ. Тэгвэл уг хэрэгт холбогдож шүүхэд хандаж байсан А.Баасандорж өчигдөрхөн өөрийн дэвжээний доод зиндааны дүү бөхийг зодсон талаарх дуулиан сүмогийн ертөнцийг доргиож байна.
Тодруулбал Таканоива А.Баасандорж Чиганоура дэвжээний залуу бөхийг юмаа мартсан хэмээн 4-5 удаа нүүр рүү цохьжээ. Уг хэрэг 2018 оны 12 сарын 4-ний орой 23 цагт зочид буудалд болсон бөгөөд зодуулсан бөх маргааш нь тойргийн барилдаанд ирэхдээ албаны хүмүүст зодуулснаа хэлснээр олонд мэдэгдсэн байна.
Сүмогийн холбоо энэ оны 10 сард бөхчүүдийн дунд гарч буй хүчирхийллийг таслан зогсоох талаар хэлэлцэн зөрчил гаргасан бөхөд нилээн хүнд шийтгэл ноогдуулахаа мэдэгдээд байсан юм. Таканоива залуу бөхийг зодсоноо хүлээн зөвшөөрч сүмогийн холбооноос уучлалт гуйсан хэдий ч холбооноос одоогоор Таканоиваг тойргын барилдаанаас чөлөөлж гадагш гарахгүй, хэвлэлд мэдээлэл өгөхгүй байхыг үүрэг болгожээ. Нэн түрүүнд хохирогчийн мэдүүлгийг сонссоны дараа Таканоивад ямар шийтгэл ноогдуулах талаар хэлэлцэх юм байна.
Японы хэвлэлүүд энэ хэргийн тухай