Улаанбаатар хотод өдөр бүр олон мянган иргэн нийтийн тээврээр үйлчүүлдэг хэдий ч нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл хийгээгүй 15 жил болоод байсан.
Энэ хугацаанд үйлчилгээнд явж байсан автобусны 50 гаруй хувийнх нь насжилт хэтэрч, парк шинэчлэл хийхээс өмнөх хугацаанд 10 гаруй автобус шатсан. Энэ мэт эрсдэлтэй нөхцөл үүссэн учраас нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлийг эхлүүлж, улмаар БНХАУ-ын дэлхийд худалдан авалтаараа тэргүүлж буй “Yutong Bus” компанийн 2023 онд үйлдвэрлэсэн 600 том оврын автобусыг өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс үйлчилгээнд нэвтрүүлээд байна.
Ийнхүү парк шинэчлэлийг хийснээр хуучин автобусны асуудлууд шийдэгдэж, иргэдийн аятай зорчих, жолоочийн тухтай ажиллах нөхцөл бүрдсэн юм. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 1141 автобусыг үйлчилгээнд гаргаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.