МУГТ Э.Цэндбаатар аваргатай тулах Ф.Фортунато гэгч хэн бэ?

Сурталчилгаа
МУГТ Э.Цэндбаатар аваргатай тулах Ф.Фортунато гэгч хэн бэ?

Мэргэжлийн боксын 10 тулаанд орж, нэг ч ялагдаагүй яваа МУГТ Э.Цэндбаатар 11 дэх тулаанаа хэдхэн хоногийн дараа хийх гэж байна. 

Энэ удаа түүнтэй тулах Доминикан гаралтай тулаанч Френси Фортунато Саяатай танилцацгаая. Тэрээр 2013 оноос мэргэжлийн рингэнд тулалдаж эхэлсэн бөгөөд одоогоор 16 тулаанд орж 15 ялахдаа 11 өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган аваад байгаа "шаггүй эр". Тэрээр карьертаа ганцхан удаа ялагдсан нь 2021 онд Аргентины боксчин Албертод шүүгчдийн саналаар ялагдаж байлаа. Тэрхүү тулаанаас хойш өнгөрсөн оны хоёрдугаар сар хүртэл таван тулаанд орж, тав дараалсан ялалт аваад байгаа нэгэн юм. 

Харин МУГТ Э.Цэндбаатарын хувьд энэ оны тавдугаар сард мэргэжлийн ринг дэх 10 дахь тулаанаа хийж 10 дахь ялалтаа авсан билээ. 

Бокс болон тулааны спорт сонирхогчдын анхаарлын төвд ороод буй тус тулаан энэ сарын 17-ны өдөр явагдах ба энэ өдөр нь МУГТ Э.Цэндбаатарын 28 насны төрсөн өдөртэй давхцаж байна. Аварга маань өөрийн төрсөн өдөртөө ялалтаар бэлэг барих биз ээ. Амжилт хүсье


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0