СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргын ялыг хэвээр нь үлдээв

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 сарын өмнө

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргаар гэнэт буюу “Ковид-19” цар тахлын хөл хориотой байхад томилогдсон О.Түвшинд холбогдох хэргийг өмгөөлөгчтэйгөө хамтарч гаргасан өргөдлийнх нь дагуу нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хэлэлцлээ. Улмаар анхан шатны шүүхээс оноосон ял шийтгэл гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзээд гомдлыг нь хэрэгсэхгүй болгосон байна.

О.Түвшин 2022 оны долоодугаар сараас 2023 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд хорооны хэсгийн ахлагчаар Г.Ч гэдэг хүнийг ажилласан мэтээр баримт бүрдүүлж цалинд 4.7 сая төгрөг олгосон хэмээн мөнгийг нь хувьдаа завшсан. Дээр нь нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар зэргийг оролцуулаад 5.4 сая төгрөгийн хохирол Баянзүрх дүүргийн ЗДТГ-т учруулсан хэрэгт холбогдсон юм. Мөн олон улсын ахмадын өдөрт зориулж “Санни” СӨХ-ноос шилжүүлсэн 100 000, нэгэн аж ахуйн нэгжээс 300 000 төгрөг хандивласныг хувьдаа завшсан хэмээн НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн байдаг.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эл хэргийг өнгөрсөн долоодугаар сарын 18-нд хэлэлцээд . Улмаар дээр дурдсан СӨХ, аж ахуйн нэгж, ЗДТГ-т учруулсан хохирлыг нь О.Түвшингээс гаргуулахаар болсон юм. Энэ ял шийтгэлийг давж заалдах шатны шүүх хэвээр нь үлдээлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.