Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Жаргалант багийн “Цагаан хашаат” гэдэг газар тус сумын харьяат иргэн Б нь энэ сарын 2-ны өдрийн 22:00 цагийн орчим “Цагаан хашаат” амралтын газраас сураггүй болсон тухай дуудлагыг 10.06-ны өдрийн 19:40 цагт онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Цагдаагийн тасгийн алба хаагч, сумын Мэргэжлийн ангийнхан иргэн 61 настай, эрэгтэй Б-г эрэн хайх ажиллагааг 10.08-ны өдөр “Зөөлөнгийн даваа” гэдэг газраас баруун хойд зүгт 5 км-т “Өгөөмөр-Уул” гэдэг газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 17:45 цагт түр зогсоосон байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.