Цагдаагийн байгууллагад энэ сарын 4-ний өдрийн 23 цагийн үед “Хүүхдүүд зодолдоод нэгнийгээ хутгалчихлаа" гэсэн мэдээллийг ирүүлсэн байна.
Дуудлага мэдээллийн дагуу шалгахад, 17, 19 настай эрэгтэй хоёр хүүхдийн нуруу хэсэгт, 15 настай эрэгтэй хүүхэд хутгалж, гэмтээсэн дуудлага мэдээллийг бүртгэн, шалгалтын ажиллагааг хийж байна. Урьдчилсан байдлаар хохирогч болон холбогдогч нар билъярд тоглож байгаад маргалдсан байдал тогтоогджээ. Хохирогч эмнэлэгт эмчлэгдэж байгаа. Биеийн байдал хэвийн гэх мэдээллийг эмнэлгийн байгууллагаас өгчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Shoron shaalaadaa