Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ)-ын даргаар ажиллаж байсан Д.Нарантуяад НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсгийн албан тушаалаа урвуулан ашигласан гэх зүйл заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Түүнийг ЭЭХХЗГ-ын дарга байхдаа албан тушаалаа урвуулж, өөртөө болон нэг бус хүнд эдийн засгийн давуу байдал олгосон хэрэгт буруутгаж буй юм. Тус газрын харьяа Эм шинжлэх лабораторид шаардлагатай 19.4 сая төгрөгөөр үнэлэгдэх бараа, материалыг 2022 оны арванхоёрдугаар сард мэс заслын өвчний оношилгоо, эмчилгээ, эм барих, төлбөр, гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Санцо мед” ХХК-иас худалдаж авсан мэтээр баримт бүрдүүлж гэрээ байгуулсан гэдэг. Улмаар тус аж ахуйн нэгж рүү мөнгийг нь шилжүүлж, иргэн Ч.Болдбаатарт 2.9, А.Болор-Эрдэнэд гурван сая гаруйг нь өгөөд үлдсэн 11.5 саяыг нь өөрөө авсан хэрэгт холбогдсон юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ишш, чааваас, шалихгүй мөнгө байна шдээ. Зүгээр орхичих хэрэгтэй. Жэнко нтр - ийг барьж чаддаггүй, хөөрхий хууль цагдаа.