СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2024-10-08

Өвсний үндэс энэ удаад Дархан хотын 18 дугаар сургуулийн дээврийг засна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн төслийн гэрээнд гарын үсэг зурав.

Ёслолын ажиллагаанд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү болон Дархан-Уул аймгийн Засаг дарга Болдбаатарын Азжаргал нар оролцож, “Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн засварын төсөл”-д гарын үсэг зурлаа.

Уг төслийн хүрээнд Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн хичээлийн байрны дээврийн засварын ажил хийгдэх юм.

Тус сургуулийн дээвэр ихээр хуучирч, муудан дусаал гоождогоос үүдэж сургуулийн 1,338 сурагч, 91 багш ажилтан нар эрүүл, аюулгүй орчинд сурч, ажиллахад хүндрэл учирч байгаа аж. 

Япон Улсын Засгийн газар Монгол оронд 1990 оноос өнөөдрийг хүртэл 34 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 605 дахь, Дархан-Уул аймагт хэрэгжих 25 дахь төсөл болж байна. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 100,138 ам.доллар болно.

“Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм.

Тухайн орон нутгийн ард иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд голлох үүргийг гүйцэтгэдэг.

Япон Улсын Элчин сайдын яам

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.