СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийслэл хот орчмоор өдөртөө +15 градус дулаан байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 сарын өмнө

Өнөөдөр /2024.10.08/ нийслэл хот орчмоор үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -5...-7 градус хүйтэн, бусад хэсгээр 0…+2 градус, өдөртөө +14...+16 градус дулаан байна.

Багануур, Тэрэлж орчмоор үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -5…-7 градус хүйтэн, өдөртөө +14...+16 градус дулаан байна.

Бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг Үүр голын хөндийгөөр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, маргааш Орхон-Сэлэнгийн сав газраар нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр хүйтрэхийг анхааруулж байна

Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -5…-10 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -1…-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6…+11 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +1…+6 градус, Монгол-Алтайн уулархаг нутгаар +7…+12 градус, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар +16...+21 градус, бусад нутгаар +11...+16 градус дулаан байна.

Аравдугаар сарын 9-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

9-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар,10-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Онон, Улз голын хөндийгөөр, 11-нд Онон, Улз голын хөндийгөөр, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар нойтон цас, цас орно.

Салхи 09-нд говь, тал, хээрийн нутгаар, 10-нд нутгийн хойд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

09-нд нутгийн зүүн хагаст, 10-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрч, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө +0...+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +14…+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3…+2 градус, өдөртөө +6…+11 градус дулаан байна. 11-нд нутгийн баруун хагаст, 12-нд ихэнх нутгаар дулаарна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.