"Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд дулааны худаг дотроос цогцос гаргуулах шаардлагатай байна" гэсэн дуудлагыг тус дүүргийн цагдаагийн II хэлтсээс онцгой байдлын байгууллагад дуудлага өгсөн байна.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход, оршин суугаа хаяг нэр тодорхойгүй, 35-40 орчим настай, эрэгтэй нь 1.3 метр гүн дулааны худаг дотор нас барсан байдалтай байсныг 22 минут ажиллан гаргажээ. Цогцсыг Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.
Эх сурвалж: ОБЕГ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.