УИХ дахь МАН-ын бүлэг болон АН-ын бүлгийн хурал эхлээд байна. Намын бүлгүүд хуралдаанаараа 2025 оны төсөв, сум, дүүрэг, аймаг, нийслэлийн сонгууль болон цаг үеийн асуудлаар хэлэлцэж буй юм.
УИХ-ын даргын 2024 оны 76 дугаар захирамжаар байгуулагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор мопед, механикжсан тээврийн хэрэгсэл, скүүтерын хэрэглээг зохицуулах талаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан Төрийн ордонд 14:00 цагаас болно.
Мөн УИХ-ын даргын 2024 оны 85 дугаар захирамжаар байгуулагдсан Хот суурин газрыг орон сууцжуулахад ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, холбогдох эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.