СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийслэл хот орчмоор +15 градус дулаахан байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 сарын өмнө

Өнөөдөр /2024.10.07/ нийслэл хот орчмоор багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -7...-9 градус, бусад хэсгээр -1…-3 градус хүйтэн, өдөртөө +14...+16 градус дулаан байна.

Багануур, Тэрэлж орчмоор багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -6…-8 градус хүйтэн, өдөртөө +13...+15 градус дулаан байна.

Бусад нутгаар багавтар үүлтэй. Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -7…-12 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -2…-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4…+9 градус, бусад нутгаар -3...+2 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Тэрэлж голын хөндий, Дарьгангын тал нутгаар +5…+10 градус, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +16...+21 градус, бусад нутгаар +11...+16 градус дулаан байна.

Аравдугаар сарын 8-12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

8-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 9, 10-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 11-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас, цас орно.

Салхи 08-нд нутгийн зарим газраар, 09-нд говь, тал, хээрийн нутгаар, 10-нд нутгийн хойд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +16…+21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +9…+14 градус дулаан байна. 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.

Гэрэл зургийг Н.Мөнхбаатар /албан ёсны зөвшөөрөлтэй/

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.