СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-10-06

Багануурын 50 мВт-ын батарей хуримтлуурын станц өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад орно

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

Нийслэлийн Багануур дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт “Багануур” цахилгаан түгээх дэд станцыг түшиглэн 5 га талбайд баригдаж буй 50 мв/200мв.ц-ын хүчин чадалтай батарей хуримтлуурын станцын бүтээн байгуулалт амжилттай үргэлжилж байна.

Засгийн газрын Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй уг төслийн явцтай Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцлаа.

Энэхүү станцыг байгуулах гэрээг өнгөрсөн сарын 06-нд байгуулсан бөгөөд . Одоогоор газар шорооны ажил дууссан, суурийн ажил үргэлжилж байна.

Төвийн болон дорнод бүсийг эрчим хүчээр хангах гол зангилаа нь Багануур дүүрэг учраас энэхүү Батарей хураагуурын станц ашиглалтад орсноор төвийн бүсийн эрчим хүчний системийн давтамж тохируулга хийх, өвлийн оргил ачааллыг хөнгөвчлөх буюу системийн үйл ажиллагаанд гарах чадлын дутагдлыг байгаль орчинд ээлтэй ногоон эрчим хүчний эх үүсвэрээр хангах зэрэг олон талын ач холбогдолтой. Шөнийн цагт үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хураагаад, өдрийн оргил ачааллын үед төвийн системд буцаагаад нийлүүлэх тохируулгын систем бий болно. Цаашид сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр бий болгож, батарей хураагуурын станцтай холбохоор төлөвлөж буйгаа Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Ерөнхий сайдад танилцууллаа.

Бүтээн байгуулалтын хүрээнд батарей станц, дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам, багануур дэд станцын өргөтгөлийн ажлыг гүйцэтгэнэ. Батарей хураагуурын станц нь бусад сэргээгдэх эрчим хүчний станцуудтай харьцуулахад богино хугацаанд суурилуулдаг. Засвар, үйлчилгээг тогтмол хийснээр батарейн станц нь 20-иос дээш жил ажиллах бүрэн боломжтой гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцолж байв.

Батарей хуримтлуурын станцын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын тэргүүлэгч “Энвижн энержи”, туслан гүйцэтгэгчээр дотоодын “Монхорус Интернэшнл” компаниуд ажиллаж байна. “Энвижн энержи" компани нь сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, салхин сэнс, эрчим хүчний хуримтлуур буюу батарей үйлдвэрлэгч дэлхийн томоохон компаниудын нэг аж.

Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжиж, үүний 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Үүний эхний блок буюу 150 МВт хүчин чадалтай станцыг өнөөдөр ашиглалтад хүлээж авсан. Үүн дээр нэмэгдээд 2027 онд ашиглалтад оруулахаар Төв аймгийн Баян суманд баригдаж эхэлсэн 660 МВт-ын цахилгаан станц, мөн Хамгийн гол нь хамтарсан Засгийн газраас хэрэгжүүлэх Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд ногоон эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлж 2030 он гэхэд Монгол Улс эрчим хүчний хэрэглээгээ дотоодоосоо хангах Засгийн газрын зорилт биелнэ гэдгийг Ерөнхий сайд онцлов.   
 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.