СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-10-06

Баянхонгор аймагт өвөлжилт хүндэрч болзошгүй тул УОК-оос 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

Шадар сайд С.Амарсайхан Баянхонгор аймагт ажиллаж байна.

Тус аймгийн 11 суманд өнгөрсөн өвөл зудын нэн хүнд нөхцөл байдалд байсан бол энэ зун 15 суманд гангийн өндөр эрсдэлтэй байжээ.

Иймд өнөө жил ч өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул аймгийн Онцгой комиссоос өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж, Засгийн газрын тогтоол, УОК-ын албан даалгаврыг биелүүлэн ажиллаж байгаа аж.

Аймгийн онцгой комиссоос өнөөдөр өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Шадар сайд С.Амарсайханд танилцуулсан юм. Энэ үеэр аймгийн Онцгой комиссын хүсэлтийн дагуу

Энэ талаар Шадар сайд ярихдаа "Цаашид уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай байгалийн гамшигт үзэгдлийн тоо, давтамж, хор хөнөөл дэлхий нийтээр өсөн нэмэгдэх судалгаа тооцоолол гарсан. Иймд хөдөө аж ахуйн салбар хамтарч нэгдэж байж гамшгийн эрсдэлийг сөрөн тэсвэрлэх чадавхаа сайжруулах асуудал нэн чухал учраас Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг хэрэгжүүлж байгаа. “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд одоогоор улсын хэмжээнд 6300 гаруй хоршоо байгуулагдаж, 66 мянга гаруй малчин өрх гишүүнээр элсэж, 517 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан. 2024-2028 онд нийт 5 их наяд төгрөгийн зээлийн санхүүжилт олгохоор төлөвлөсөн бөгөөд Ногоон санхүүжилтийн эх үүсвэрүүдийг татах чиглэлд онцгой анхаарахын зэрэгцээ төслийн зээл авсан хоршоологчдын зээлийн зарцуулалт, хоршооны үйл ажиллагааны үр дүн, хэрэгжилтийн хяналтыг сайжруулж, Зээлийн батлан даалтын санд үүсэж болзошгүй эрсдэлээс хамгаалах үүднээс батлан даалтуудыг хувийн даатгалын компаниар даатгуулж, тус зардлыг улсын төсөвт суулгахаар зорьж байна" гэсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.