СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-10-04

МАН-ын бүлэг 2025 оны улсын төсвийн асуудлаар ажлын тав хоногийн завсарлага авав

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

УИХ-ын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай асуудлыг хэлэлцэх ёстой байсан. Гэсэн ч УИХ дахь МАН-ын бүлгээс ажлын тав хоногийн завсарлага авчээ.

МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар "Улсын төсвийн тухай хуулийн холбогдох хэлэлцүүлгийг үргэлжлүүлээд явбал УИХ-ын дэгийн тухай хууль зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүсэж байна. Учир нь УИХ нь Монгол Улсын жилийн төлөвлөгөөг баталсны үндсэн дээр төсвийг хэлэлцдэг дэгтэй. “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг хаврын чуулганаар батлах ёстой байсан. Гэвч цаг хугацааны хувьд амжаагүй.

Өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар уг тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн. Хуульд нийцүүлэх үүднээс “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж баталсны дараа 2025 оны улсын төсвийг хэлэлцэх нь зүйтэй гэж манай намын бүлгээс үзсэн. Тиймээс УИХ-ын тухай хуулийн 31.5-д заасны дагуу ажлын тав хоногийн завсарлага олгохыг хүсье" гэв. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ дахь МАН-ын бүлгээс хүссэн тав хоногийн завсарлагыг өгч, өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.